МоносФарм ХХК
САНАЛ ХҮСЭЛТ |  САЙТЫН БҮТЭЦ   
        Нэвтрэх  |  MN    EN   
Эмийн бараа 2012-10-24

\"\"


Үтрээний мөөгөнцөр өвчинөөр нийт эмэгтэйчүүдийн 75% нь амьдралынхаа туршид нэг удаа өвчилсөн байдаг ба тэдгээрийн 5% нь дахин давтан өвчилдөг, 80- 90% нь Candida albicans- аар үүсгэгддэг өвчин. Энэ өвчин нь эмэгтэйн гадна бэлэг эрхтэн болон үтрээний халдварын 30- 45% - д тохиолддог, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд өвчлөл 45% -тай байна.




Үтрээний мөөгөнцөр өвчний үүсэх үндсэн шалтгаанууд:

- Чихрийн шижин өвчин

- Жирэмслэлт

- Нянгийн эсрэг үйлчилгээтэй антибиотик эмх замбараагүй хэрэглэх

- Бэлгийн харьцаанд эрт орох

- Дааврын өндөр агууламжтай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүд удаан хугацаагаар хэрэглэх

- Умайн доторхи ерөндөг

- Ариун цэврийн хэрэглэл

- Нийлэг эдээр хийсэн бариу дотуур хувцас гэх мэт.




Үтрээний мөөгөнцөр өвчний үед үтрээнээс дунд зэргийн буюу их хэмжээний аарцархаг ялгадас гарна, гадна бэлэг эрхтэн хорсож загатнана. Загатнаа нь үдээс хойш, унтаж байхад, усанд орсны буюу угаалга хийсний дараа, бэлгийн хавьталд орж байх үед, биений юм ирж байгаа тохиолдолд нэмэгддэг. Зарим тохиолдолд тодорхой хүчин зүйлүүдийн нөлөөгөөр эмгэг процесс бусад эрхтэнийг хамарч мөөгөнцөрийн халдвар системийн шинж чанартай болдог.

Үтрээний мөөгөнцөр өвчнийг бусад бэлгийн замын халдварт өвчнүүдээс ялган оношлох түвэгтэй байдаг бөгөөд ихэвчлэн бусад халдваруудтай хавсран тохиолддог учир мэргэжлийн эмчид хандаж, шинжилгээ өгч, оношийг батлан, эмчилгээг бүрэн төгс хийх нь хамгийн чухал асуудал юм. Мөөгөнцөрийн эсрэг эмчилгээнд импортоор орж ирж буй олон эмүүдийн зэрэгцээ,  Монос эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн мөөгөнцөрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй бэлдмэл Флузол / fluconazol / - 50 мг, 100 мг, 150 мг –р хэрэглэгдэж байна.


\"\\"\\"\"

Флузол / fluconazol / -мөөгөнцрийн эсрэг бэлдмэл:




Хэрэглэх заалт:

- Үтрээний мөөгөнцөр

- Ам залгиур ба улаан хоолойн мөөгөнцөр

- Хүнд явцтай системийн мөөгөнцөр, ялангуяа уушигны үрэвсэл, хэвлийн гялтангийн үрэвсэл, шээсний замын халдварын үед

- Криптококкийн менингит

- Дерматомикоз, ялангуяа хөлийн улны эпидермофити, их биеийн мөөгөнцөр, цавины дерматомикоз

- Гар болон хөлийн онихомикоз, олон өнгөт үлд, Candida albicans- р үүсгэгдсэн арьсны халдвар

- Чөмөг шилжүүлэн суулгахын өмнө болон цитостатик  туяа эмчилгээний үед мөөгөнцөр үүсэхээс урьдчилан сэргийлэхэд

- Нейтропени үүсэж байгаа болон нейтропени үүсэх эрсдэл бүхий дархлалын дутмагшилтай өвчтөнд кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Үйлдвэрлэл
60 гаруй төрлийн эм бэлдмэл үйлдвэрлэдгээс 8 төрлийн эмийг цоо шинээр бүтээж, импортын 19 эм бэлдмэлийн Монгол улсын үндэсний стандарт, технологийг шинээр б
МОНОС БРЭНД
СУДАЛГАА
Та хоолой өвдөхдөө ямар эм хэрэглэдэг вэ?
    Тонзилмон
    Септолет
    Тонзилгон
    Антибиотик
    Тамедин
    Стрепсилс
    Фарингосепт
Ajax Loader